Нийтийн мэдээллийн ил тод байдлын үнэлгээнд 97 оноогоор дүгнэгдлээ

“Монголросцветмет” ТӨҮГ нь “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-ийн хэрэгжилтийн хүрээнд мэдээллийн ил тод байдлыг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Төрийн цахим, үйлчилгээ зохицуулалтын газраас 2026 оны II дугаар улиралд shilen.gov.mn сайтад байршуулсан мэдээллийг Засгийн газрын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор баталсан шалгуур үзүүлэлт, журмын хүрээнд үнэлж, “Монголросцветмет” ТӨҮГ-ыг 97 оноогоор дүгнэсэн байна.
Энэхүү үнэлгээ нь “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-иас өгсөн зөвлөмж, мэдээлэл хариуцсан албан хаагч болон удирдлагаас өгсөн чиглэлийг үр дүнтэй хэрэгжүүлж, нийтийн мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр тогтмол, үр дүнтэй ажиллаж байгааг харуулж байна.
Цаашид “Монголросцветмет” ТӨҮГ нь иргэд, олон нийтийн мэдээлэл авах эрхийг хүндэтгэн, ил тод, нээлттэй, хариуцлагатай засаглалын зарчмыг хэрэгжүүлж, нийтийн мэдээллийг цаг тухайд нь бүрэн, үнэн зөв хүргэхэд анхаарч ажиллана.